Намрын чуулганыг ирэх сард завсарлуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Намрын чуулганыг ирэх сард завсарлуулна

УИХ-ын намрын чуулганыг ирэх хоёрдугаар сард завсарлуулахаар төлөвлөжээ. Энэ нь саяхан УИХ-аас баталсан УИХ-ын тухай хуульд заасан заалттай холбоотой аж. Тус хуульд зааснаар УИХ-ын намрын чуулган жил бүрийн аравдугаар сарын 1-нд эхэлж, хоёрдугаар сарын 10-нд завсарлуулах, УИХ-ын хаврын чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд эхлүүлж, долдугаар сарын 1-нд завсарлуулж байхаар тусгасантай холбоотой юм байна.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж