Макро бодлогын нэгдсэн шийдлийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Макро бодлогын нэгдсэн шийдлийг хайж байна

Монголбанк, Гадаад харилцааны яам хамтран “Макро бодлогын асуудал” сэдвээр “Гадаад секторны статистикийн 4 дүгээр зөвлөлгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдал түргэн хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед Монгол Улсын эдийн засгийн чадавхийг дунд ба урт хугацаанд бэхжүүлж, гадаад секторын эрсдлээс хамгаалах макро бодлогын талаар хэлэлцсэн юм. Эдийн засгийн чадавх, макро эдийн засгийн талаарх төрийн бодлогын харилцан уялдааг сайжруулах, улмаар нэгдсэн бодлогын шийдэлд хүрэх зорилгоор зохион байгуулсан дээрх зөвлөлгөөний дараа зохион байгуулагч талууд санамж бичигт гарын үсэг зурлаа. Зөвлөлгөөний үр дүнд Монголбанк, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Үндэсний хөгжил,шинэтгэлийн хороо нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой хөгжлийг урт хугацаанд хангах нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цаашдын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлээр энэхүү санамж бичгийг байгуулж буй аж.

                                                                                                        З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж