CONCACAF нэг эрх нэмж хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

CONCACAF нэг эрх нэмж хүсчээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах дараагийн тэмцээн 2014 онд Бразил улсад зохиогдоно. Тив бүрээс шалгарах шилдэг 32 улсын шигшээ багууд тус тэмцээнд өрсөлдөх учиртай. Харин CONCACAF буюу Хойд, Төв Америк болон Карибийн тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбоодын нэгдсэн холбоо FIFA-гаас нэмэлт нэг эрх өгөхийг хүсчээ. Энэ бүсэд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 3.5 эрх өгдөг юм. Өмнөх буюу 2006 болон 2010 оны дэлхийн аваргад тус бүсээс шалгарсан гурван баг оролцсон бол дөрөв дэх баг плей-оффын шатнаас эрхээ авч байсан. CONCACAF-ын ерөнхийлөгч Жэк Уорнер 3.5 эрхийг хүлээн зөвшөөрдөг ч, түүний удирддаг холбооны эрхийг тэгшитгэхийг хүссэн аж. “Бидэнд нэг бүтэн эрхийг нэмж өгнө гэдэгт найдаж байна. CONCACAF-ын шигшээ багууд өөрсдийн тоглолтоор ийм эрхтэй гэдгээ баттай харуулсаар байгаа. Олон улсын хөлбөмбөгийн холбоо биднийг саналыг хүлээн авч, нааштай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа₮ гэсэн байна.

FIFA 2014 оны дэлхийн аваргад шалгарч орох шалгуурыг хараахан зарлаагүй байгаа учраас тэдэнд боломж байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж