Морь сургагчид туршлага судална

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Морь сургагчид туршлага судална

БНСУ-ын Намъянжү хоттой хамтран ажиллах гэрээг нийслэлийн Соёл урлагийн газар байгууллаа.  Уг гэрээний дагуу  соёл, урлагийн ажилтнууд болон  циркийн морь сургагч, морь маллагчдыг нэг жилийн хугацаатайгаар харилцан туршлага солилцох маягаар ажиллуулахаар болсон байна. Уг гэрээнд нийслэлийн  Соёл урлагийн газрын дарга Ц.Пүрэвхүү болон БНСУ-ын Намъянжү хотын Аялал жуулчлал, соёлын хэлтсийн дарга ноён Чой нар гарын үсэг зурсан байна. Цаашид Улаанбаатар, Нямъянжү хотын хооронд урлаг соёлын ажилтнуудыг сургах, туршлага хуваалцах талаар хамтран ажиллах гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж