Ивица Костейлич шилдэг нь байлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Ивица Костейлич шилдэг нь байлаа


Өвлийн спортууд дотроос олны анхаарлын төвд байдаг эр зоригийн спорт уулын цанын дэлхийн цомын тэмцээний ээлжит гараа Швейцарийн Венген хотноо гурав хоногийн туршид үргэлжилсэн байна. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн слалом төрлийн тэмцээн явагджээ. Тун өрсөлдөөнтөй өрнөсөн уралдаанд Хорватын шилдгүүдийн нэг Ивица Костейлич одтой байлаа. Эхний буултын дараачаар нийлбэр дүнгээр хоёрдугаарт бичигдэж байсан Хорват тамирчин хоёр дахь оролдлогоороо алдаагаа засч, 52.82 секунд амжилт үзүүлсэн бөгөөд энэ нь Венгенд үзүүлсэн амжилтуудаас хамгийн шилдэг нь болсон байна. Нийлбэрээр нэг минут, 45.28 секундын амжилтаар энэ гарааны слалом төрлийн алтан медалийг хүртсэн байна. Олимпийн наадмын дөрвөн удаагийн аварга алдарт Яница Костеличийн ах Ивица Костелич есөн жилийн өмнө яг энэ гараанд түрүүлж, дэлхийн цомын эхний түрүүгээ хүртэж байсан удаатай. Энэ жил тэрбээр илүү өндөр амжилтыг үзүүлж байна. Дэлхийн цомын слалом төрлийг 353 оноогоор тэргүүлж эхэлсэн төдийгүй нийлбэр 726 оноогоор мөн тэргүүлж эхэлсэн байна. 2003 оны слалом төрлийн дэлхийн аварга Ивица Костейличийн ард энэ спортын лидерүүд болох Аксел Вүнд Свиндал, Силван Зурбриген, Бенжамин Райх зэрэг шилдгүүд бичигдэж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж