Аглуу зуухны бизнес хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Аглуу зуухны бизнес хийнэ

Ойрын өдрүүдэд гэнэт л ухаан орсон юм шиг Ерөнхийлөгчөөсөө авахуулаад хотын хорт утааны эсрэг санаа тавих болжээ. Бүр хошин урлагийн жүжигчин Аглуу /жүжигчин Л.Баттулга/ хүртэл утааны эсрэг тэмцэхээр бизнесийн шинэ санаа олжээ. Тэрбээр амралтын өдөр “ТВ-5” телевизийн нэвтрүүлэгт хуурай ахтайгаа хамтран эрхэлж байгаа утаа бага ялгаруулдаг зуухаа тэврэн ирж оролцов. Төмөр зууханд арай л зохимгүй  “Гайхалтай, гайхамшигтай” гэдэг үгээр хайр найргүй магтсан Аглуугийн зуухыг хэрэглэвэл хотын утаа багасч, хоол хүртэл хурдан болох гэнэ лээ. “Сар шинийн бэлгэнд өгвөл сайхан сонголт болно” хэмээн амаа олохгүй магтсан Аглуугийн зуух 150 мянган төгрөгийн үнэтэй гэсэн. “Миний утсыг цээжлээд, шууд яриарай. Яриад аваарай” хэмээн 9696-тай дугаараа телевизийн эфирээр зарласныг бодоход агаарын бохирдлын төлөө Аглуу жүжигчин ихээхэн санаа зовж байгаа бололтой.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж