Шарль Шварцель цомоо хамгаалав

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Шарль Шварцель цомоо хамгаалав

Мэргэжлийн гольфын Евротур болон Саншэйн тур тэмцээнүүдэд багтдаг Иобургийн нээлттэй тэмцээн Йоханнесбургийн алдарт Ройал гольфын талбайд амжилттай явагдлаа. Нийт 1,3 сая еврогийн шагналын сантай тэмцээн анх 2007 онд энэ гольфын талбайд нээлтээ хийсэн бөгөөд тав дахь жилийн тэмцээнд зохион байгуулагчид ихээхэн анхаарал хандуулан дэлхийн шилдгүүдийг авчирч чадсан байна. Тэр дундаа эдгээр тэмцээнд амжилттай оролцож, цом хүртэж байсан аваргуудыг энэ жил цуглуулж чадсан нь тэмцээний нэг онцлог байлаа. Эдгээр аваргуудаас өнгөрсөн жилийн аварга Иобургийн нээлттэй тэмцээнд ирсэн эзэн орны гольфчин Шарль Шварцель хамгийн тогтвортой амжилтыг үзүүлсэн байна. Тэмцээний сүүлийн өдөр цомыг хамгаалагч Шварцель нийтдээ 67 цохилт хийсэн нь Иобургийн нээлттэй тэмцээнд түрүүлэх боломжийг нь нээж өгсөн байна. 19 пар цуглуулсан тэрбээр 13 болон 18 дахь нүхнүүдэд бридж хийжээ. Түүнээс цомыг нь булаах магадлалтай байсан Гарет Мурлоу, Томас Айкэн нар оноо тэнцүү удаахь байруудад бичигдсэнээр энэ жилийн Иобургийн нээлттэй тэмцээн өндөрлөсөн юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж