“Цэнхрүүд”-д ээлтэй 23-р тойрог

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

“Цэнхрүүд”-д ээлтэй 23-р тойрог

Английн Премьер лигийн 23 дугаар тойргийг дерби тулаанууд чимсэн сонирхолтой тойрог болж өнгөрлөө. Ливерпулийн алдарт Мерсисайдын дерби, Лондонгийн, Нюькаслын, Бирмингэмийн дерби болон хүснэгтийн хоёр болон тавдугаар байрт бичигдээд байсан “Тоттенхэм” болон “МанЮ”-гийн тулаан гээд 23-р тойрог тэр чигээрээ үзүүштэй сайхан байлаа. Уналтад ороод байгаа “Ливерпуль”-ийг 20 жилийн дараа удирдах болсон Кенни Далглишийг Энфилд Роуд цэнгэлдэхэд орж ирэхэд мянга мянган хөгжөөн дэмжигчид нь өмнөх менежерүүдээс илүү халуун дотно хүлээж авсан нь Мерсисайдын дербиг улам бүр чимж байлаа. 60 нас шүргэж яваа, “Ливерпуль”-ийн амин зүрх болсон Далглиш нутаг нэгт Шотланд мэргэжилтэн Дэвид Мойсын багийг 44 мянга гаруй фанатуудынрхх өмнө заавал хожих шаардлага байсангүй, хамгийн гол нь 118 жилийн түүхтэй “Хотон шувууд”-ын гайхалтай тоглолтыг эргүүлж авчрах л нууцхан үүрэгтэй байлаа. Өнгөрсөн зун тус багийн эгнээнд нэгдсэн Португаль хагас Раул Мейрелеш хөгжөөн дэмжигчдийнхээ хүсэн хүлээсэн гоолыг тоглолт эхлээд 29 минут болж байхад авчирсан нь Энфилд Роудыг жинхэнэ буцалсан тогоо шиг болгосон гэхэд болно. Баруун жигүүрийн хамгаалагч Глен Жонсонг энэ тоглолтод эсрэг талд тоглуулсан нь нүдээ олж, түүний эхлүүлсэн довтолгоо “Ливерпуль”-д тэргүүлэл авчирсан юм. Эхний хагасын дараа Далглишийн багийг эргэн ирж байна, “Ливерпуль” одоо л хуучны сайхан тоглолтоо гаргаж байна гэсэн яриа түүний багт цагаан хэл ам хүргэхэд хангалттай байжээ. 215 дахь удаагийн дербид “Эвертон” клуб хожигдохыг хүссэнгүй. Хоёрдугаар хагас эхлээд 10 минутын дотор төвийн хамгаалагч Сильвен Дистен, довтлогч Жермейн Бекфорд нар багтаа тэргүүллийг авчирч, 52 дахь минут гэхэд 2:1-ээр талбайн зочин баг тэргүүлж эхэллээ. Дахиад л хожигдол, дахиад л хэл ам. “Ливерпуль”-ийн залуучууд энэ бүхнийг Далглишийг ирэхээс өмнө хангалттай амсч яваа. Азаар тэд 68 дахь минутад тэнцлийг бий болгох хувьтай байж, Макси Родригесийг торгуулийн талбайдаа унагаасан Тим Ховард нэгийн эсрэг нэг гэсэн тун хүндхэн тулааныг Дирк Кьюитийн эсрэг хийхээр болж, энэ тулаанд Недерланд хагас хамгаалагч ялалт байгуулснаар “Ливерпуль”-ийн дерби 2:2 болон тэнцээгээр өндөрлөжээ. 24-р тойрогт “Ливерпуль” “Чононууд”-ын эсрэг тоглох бол “Эвертон” “Уэстхэм”-тэй таарсан байгаа.
Харин бямба гаригт “Челси” талбайдаа “Блэкбурн”-г 2:0-ын харьцаатай хожиж, маргааш нь Уайт Харт Лейн цэнгэлдэхэд болох тоглолтод анхаарлаа шууд төвлөрүүлсэн гэхэд болно. Учир нь Премьер лигийг тасархай тэргүүлэх боломжтой байсан “МанЮ” “Тоттенхэм”-ээс уламжлал даган талбай дээр нь бүтэн оноо салгавал аваргаа хамгаалж байгаа “Цэнхрүүд”-д гүйцэж түрүүлнэ гэдэг тун хүндхэн болох байсан юм. Сэр Алексын залуучууд хожно гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан уу эсвэл Лондонгийн багийн фанатуудын үзүүлэх дарамт их байсан уу, ямартай ч “Улаан чөтгөрүүд” өөрсдийн тоглолтоо сайн гаргаж чадахгүй байсан. Ядаж байхад Рафаэл хоёр удаа шар хуудас хүртэж, багаа 10-ланг нь үлдээсэн байна.
Нэг хүний илүүдээ гоол хийж талбай дээрээ ялалт байгуулаагүй “Тоттэнхэм”-ийн залуучууд ч дасгалжуулагчаа бухимдуулсан. Ямартай ч тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөж, “МанЮ” энэ тойргоос дутуу оноо авсан юм.
Бирмингэм хотын дерби өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр “Вилла”-д явагдсан тулааны адилаар эвийн гэрээгээр өндөрлөсөн байна. Сент-Эндрюс цэнгэлдэхийн эзэд 1:0-ээр хожиж яваад залуу “Алхнууд”-ын төвийн хамгаалагч Коллинст гоол алдаж, улирлын 11 дэх тэнцээгээ авчээ. Нэг хотынх гэсэн шиг тус хоёр баг хүснэгтийн 16 болон 17-р байрт шил дараалан явж байгаа бол “Эвертон”, “Ливерпуль” клубууд хүртэл 12, 13-р байрт найзалсан хэвээр бичигдэж байгаа билээ.
Харин Ньюкаслын дербид талбайн эзэн “Сандерлэнд” 1:0–ээр хожигдож яваад Асамоа Гьяны биед ойж орсон азны гоолоор оноогоо хуваажээ. Нолан улирлын 10 дахь гоолоо энэ тоглолтод оруулсан юм.
Хүснэгтийг тэргүүлж явсан “Ман Сити”-гийн тухайд “Ливерпуль, “Челси” зэрэг багуудыг хожоод байсан сайн формтай байгаа “Вулверхэмптон”-г талбайдаа хүлээн авч 4:3 харьцаатай хүндхэн хожил байгуулсан. Улирлын эхний учраанд 2:1–ээр хожигдож байсан Роберто Манчинигийн залуусын дунд өвлийн солилцоо наймааны цонхоор ирсэн Эдин Жеко байсан нь дээр бичсэнчлэн энэ тойргийн шинэ содон зүйлийн нэг байсан юм. Боснийн довтлогч тус тоглолтын бүтэн хугацаанд талбай дээр байсан бөгөөд Яаяа Турегийн оруулсан гоолын дамжуулалтыг өгсөн байна. 4:1–ээр хожиж яваад хоёр гоол хаалгандаа алдсан “Ман Сити” одоо хамгаалалтаа сайжруулах тал дээр ажиллах нь зүйтэй болов уу. Ямартай ч тэд энэ тойргоос бүтэн оноо авсан тэргүүлэгчдийн цөөн хэдэн багийн нэг байлаа.
Өөр нэг хожил байгуулсан баг бол “Арсенал”. Тэд Лондонгийн дербидээ Уэстхэм”-ийг талбай дээр нь 3:0–ээр шүүрдэж, итгэл төгс ялалт авсан. Ван Перси дубль хийж, улирлын гурав дахь гоолоо оруулсан байна. Ингэснээр Аврам Грантын хувь тавилан маш бүрхэг болсон бөгөөд өвлийн цонхоор “Ман Сити”-гээс ирсэн Уэйн Бриж багтаа 11 метрийн торгуулийн цохилт бэлэглэж, байдлыг бүр дордуулжээ. “Арсенал” ийнхүү 13 дахь ялалтаа авч, тэргүүлэгчдийн өрсөлдөөнд бат зогсч байна.

Премьер лигийн явц:

М

Клуб

Тоглолт

Хожил

Тэнцээ

Хожигдол

Гоол

Оноо

1

 МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД

21

12

9

0

43-19

45

2

 МАНЧЕСТЕР СИТИ

23

13

6

4

37-19

45

3

 АРСЕНАЛ

22

13

4

5

45-22

43

4

 ЧЕЛСИ

22

11

5

6

38-19

38

5

 ТОТТЕНХЭМ

22

10

7

5

31-25

37

6

 САНДЕРЛЕНД

23

8

10

5

26-23

34

7

 БОЛТОН

23

7

9

7

34-31

30

8

 СТОК СИТИ

22

9

3

10

28-26

30

9

 НЬЮКАСЛ

22

8

5

9

35-32

29

10

 БЛЭКПУЛ

21

8

4

9

31-36

28

11

 БЛЭКБЕРН

23

8

4

11

29-37

28

12

 ЭВЕРТОН

22

5

11

6

25-27

26

13

 ЛИВЕРПУЛЬ

22

7

5

10

27-31

26

14

 ВЕСТ БРОМВИЧ

22

7

4

11

29-41

25

15

 ФУЛХЭМ

22

4

11

7

23-25

23

16

 БИРМИНГЕМ

21

4

11

6

21-26

23

17

 АСТОН ВИЛЛА

22

5

7

10

24-39

22

18

 УИГАН

22

4

10

8

19-34

22

19

 ВУЛВЕРХЭМПТОН

22

6

3

13

24-38

21

20

 ВЕСТ ХЭМ

23

4

8

11

22-41

20

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж