-Эрдэнэт, Орхон, Баян-Өндөр сум, Улаанбаатарын чиглэлд явдаг жолооч нар юм. Өмнө нь бид нар хүнээ тээвэрлээд явж болоод байсан. Харин Авто тээврийн газраас сонгон шалгаруулалт гэгчийг зохион байгуулж үр дүнд нь Улаанбаатарын “Эрдэм транс”, “Ачаабус”, “Автобус-5” Эрдэнэт талаасаа “Арвин шар зам”, “Б Б хот” гэсэн компаниудад тусгай зөвшөөрөл олгосон юм. Тэгээд өмнө нь зорчиж байсан 60 гаруй жолооч нар ажилгүй болчихоод байж байна. Нэг ёсондоо хоолыг маань булаагаад авчихаж байгаа гэсэн үг л дээ.
-Сонгон шалгаруулалтын талаар мэдээллийг та бүхэнд өгсөн үү?
-Өгсөн. Сонгон шалгаруулалтад Улаанбаатарын нэг компани, Эрдэнэтийн нэг компани авах ёстой байтал 5-6 компани авчихаад байна. Ихэнх нь хотын компаниуд байгаа. Үүний цаана авилгал авсан байна гэж хардах үндэслэлтэй байгаа. Зарим нэгэн баримтууд, холбогдох албан тушаалтны нэр ч байгааг бид нар Авилгатай тэмцэх газар өгнө. Дараа нь бид нар шат, шатны байгууллага Захиргааны хэргийн шүүхэд хандана гэж бодож байгаа.
-Авто тээврийн газарт шаардлагаа хүргүүлсэн байгаа юу?
-Өнөөдөр Авто тээврийн газарт шаардлагаа хүргүүлнэ.
-Нотлох баримтын үндэслэлтэй материалууд та бүхэнд байгаа гэж үзэж болох уу?
-Маш том баримтууд бий. Бүгд бидэнд хадгалагадаж байгаа.