Тунист үймээн тасраагүй

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Тунист үймээн тасраагүй

Тунист үймээн тасраагүй. Эх сурвалж: АР

Тунисийг 23 жил захирсан ерөнхийлөгч улс орноо хаян зугтжээ. Түүнийг “түр зуур хөдөлмөрийн чадваргүй болсон” гэж мэдэгдсэн тус орны Засгийн газрын тэргүүн орлон үлдсэн байв. Ерөнхий сайд үймээн самуунтай улс орондоо хэв журам тогтооно гэсэн ч жагсаал, цуглаан үргэлжилж, агаарын хил нь хаалттай хэвээр байна.

Өнгөрсөн баасан гаригт Тунисийн ерөнхийлөгч Зин эль-Абидин Бен Али улс орноо орхин явж, эрх мэдлийг арми гартаа авлаа. “Ерөнхийлөгч түр хугацаанд үүргээ биелүүлж чадахгүй болсон” гэх шалтгаанаар ерөнхий сайд Мухаммед аль-Ганнуши улсыг удирдах болсон гэж Катарын “Аль-Жазира” телевиз мэдээлжээ. ВВС эхлээд ерөнхийлөгчийг Мальт руу ниссэн гэв. Тунисийн ерөнхийлөгчийн онгоц Саудын Арабын Жидда хотод энэ хагас сайн өдөр нисэн ирсэн тухай Agence France-Presse мэдээлж байна.

Катарын "Аль-Жазира" телевиз өмнө мэдээлэхдээ  Зин эль-Абидин Бен Али Парист эсвэл Арабын ямар нэгэн оронд дүрвэсэн гэж байлаа. Мөн Францын эрх баригчид тэр зугтсан ерөнхийлөгчийг авахгүй гэж мэдэгдсэн гэнэ.

Тунисийн ерөнхийлөгч засгийн эрхэнд 1987 оноос хойш байгаа ба энэ сарын 14-ны өдөр Тунисаас зугтжээ.

Ерөнхий сайд үндэсний телевизээр ард түмэндээ хандан тайван амгалан байхыг уриалав. Тэрээр Үндсэн хуулийн дагуу ажиллан ардчилсан өөрчлөлт хийнэ гэж амласан байна. Оросын РИА Новости агентлагийн мэдээний дагуу ерөнхийлөгч орон нутгийн цагаар 17:00-д Тунисийг орхин нисчээ.

Гурваас илүү хүн цугларч болохгүй

Нийгмийн нөхцөл байдал, авлигын газар авсан мөн ажилгүйдэл зэрэг нь ард түмний үймээнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дунд үеэс эхлэн гаргахад хүргэлээ. Энэ хугацаанд нийт 70 орчим хүн алагдаж, хэдэн зуун хүн шархаджээ.

Өнгөрсөн баасан гаригаас эхлэн тус оронд онц байдал тогтоосон байна. “Иргэдийн аюулгүй байдал ба түүнийг хамгаалахын тулд” үүнийг хийлээ хэмээн эрх баригчид мэдэгдсэн юм.

Тунист хөл хориотогтоон баасан гаригийн 17 цагаас өглөөний долоон цаг хүртэл хүмүүсийг онцын шаардлагагүйгээр гудамжинд байх, машин техникийн хөдөлгөөнийг хориглосон байна. Арми ба цагдаа нарт онцгой байдлыг дэглэм зөрчсөн хүмүүсийн эсрэг галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрчээ.

Жагсаал хийдсээр байна

Ерөнхийлөгч нь олны дургүйцлийг зогсоохын тулд эхлээд Дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулна, ажилгүйдлийг багасгана гэв. Өөрөө 2014 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэдгээ бас хэлсэн байна. Ерөнхийлөгч баасан гаригт Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулан парламентын ээлжит бус сонгуулийг зарлажээ.

Гэвч эдгээр алхамууд нь  үр дүнд хүрээгүй бөгөөд харинч эсэргүүцэл улам ширүүсч ерөнхийлөгчийн эсрэг хандлагатай болжээ. Тунисийг олон хотуудад жагсаал үргэлжлэн цагдаагийнхантай мөргөлдөөнийг гаргасаар байна. Цагдаа нар тэднийг нулимас асгаруулах хийгээд буудан тараан хөөж байна.

Тунисийн агаарын тээврийн гол гүйцэтгэгч Air France нисэх компани  тус оронд нислэгээ зогсоон нисэх буудлуудыг хааж буйгаа мэдээлсэн байна. ВВС дүгнэж буйгаар ерөнхийлөгчийг унагсан энэ хэрэг гь колончлолын дараа үеийн Хойд Африкийн болон Арабын ертөнцийн эмх журмыг бусинуулах холын үр дагварыг угуулж байна гэжээ.

Бен
Али 1987 онд ордны “цусгүй эргэлтээр” Францаас тусгаар тогтнолоо авсан
1956 оноос хойш Тунисийг ээлжгүй захирч байсан Хабиб Бургибийг унаган
засгийн эрхэнд гарч ирсэн юм.

Бен Алигийн дэглэм ба түүний
Ардчилсан Үндсэн хуулийн нэгдэл нь онцгой хэрцгийгээр тодорч байсан ба
түүнийг нэг биш удаа ардчилсан эрх, эрх чөлөөг хязгаарлан сөрөг хүчнийг
улс төрийн шахалтад байлган ард түмний нийгмийн асуудлыг орхигдуулсан
хэмээн шүүмжилж байлаа.

2002 онд терроризмтай тэмцэх нэрээр
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулан ерөнхийлөгчийн сонгогдох хугацаа ба
насны хориог авсан байв. Тунисийн ерөнхийлөгч таван жилийн
хугацаатайгаар сонгогддог бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч ба
Засгийн газраа томилдог үүрэгтэй.

Эх орноо орхисон Зин эль-Абиден
Бен Алигийн бүрэн эрхийг цуцалсан тухай тус орны Үндсэн хуулийн зөвлөл
албан ёсоор 15-ны өдөр мэдэгдсэн мэдээ ирж байна. Үндсэн хуулийн дагуу
төрийн түр тэргүүнээр парламентын спикер Фуэд Мебаза (Foued Mebazaa)
зарлагдлаа. Ерөнхийлөгчийг зугтсны дараа ерөнхий сайд төрийн тэргүүний
үүргийг авсан гэж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж