
Тиймээс уг асуудлаа хэлэлцсэн эсэхийг бүлгийн ахлагч Д.Лүндээжанцангаас тодруулахад,
-Энэ асуудлыг хэлэлцээгүй. Харин гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нарт МАН-ын бат илэрхийлэхийг гардуулсан гэлээ. Гэвч МАН-ын бүлгийн хуралдаан тарах үед УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дуу нь чангарч хэн нэгэнтэй маргалдсан. Удалгүй хуралдааны танхимаас гарч ирэхдээ “Би одоо хуулийн байгууллагад хандах болно” гэж үглэсээр өнгөрсөн боловч ямар асуудал гарсан талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгөлгүй явж одсон. Тэр МАН-ын генсек У.Хүрэлсүх, бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан нартай МАХН-ын асуудлаар маргасан гэнэ.
Б.Алтансүх