Дэгийн тухай хуулийг нийтэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Дэгийн тухай хуулийг нийтэлжээ

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Төрийн мэдээлэл эмхтгэлд нийтэлжээ.

Уг хуулиар Байнгын болон дэд хороо тодорхой асуудлын талаар эрдэмтэд, шинжээчид, сонирхлын бүлэг, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын санал сонсох, мэдээлэл авах зорилгоор нээлттэй сонсгол зохион байгуулж болохоор хуульчилжээ. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулах ерөнхий журам, хуралдааны дэг зөрчигчид хүлээлгэх хариуцлага, онц болон дайны байдал зарлах, цуцлах асуудлыг хэлэлцэх, УИХ-ын үйл ажиллагааг мэдээлэх журам бүхий уг хуультай Төрийн мэдээллийн эмхэтгэлээс танилцах боломжтой болов.

Түүнчлэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоол, Зарим хүнийг Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж