The Financial Times “Хятадын” сурталчилгааг хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

The Financial Times “Хятадын” сурталчилгааг хийж байна

FT постерийн хэсгээс.  Campaign Live сайт

The Financial Times сонин хятад стилийн рекламыг Хятадын дарга Ху Жиньтао энэ сарын 18-наас 22-ны өдрүүдэд АНУд айлчлах гэж байгааг угтуулан редакцийнхаа цуврал өгүүллүүдэд зориулан хийж эхлэв. Сонины рекламын постерт хятад лууны сүүлийг дэлхийн томоохон эдийн засгийн далбаагаар хийн байрлуулсан байна.  FT сонины  рекламын  санааг Maxus агентлаг гаргажээ. Сонины шинэ реклам дэлхийн томоохон сэтгүүл сонин, тэдний тоонд  The Economist, Time ба The Week зэргийн хуудаснаа тавигдана. Мөн Лондон хотын метроны том станцуудад байрлуулагдах гэнэ.
Сонины цуврал нь "China shapes the world" гэсэн ерөнхий нэрийн дор нийтлэгдэн дэлхийн эдийн засагт үзүүлж байгаа Хятадын нөлөөний талаар өгүүлэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж