Ангела Меркель Европын нэгдлийн төлөө шагнагдав

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Ангела Меркель Европын нэгдлийн төлөө шагнагдав

Ангела Меркель Куденхове-Калергиийн нэрэмжит нийгэмлэгийн медал гардуулах ёслол дээр

Европын эв нэгдэлыг бэхжүүлж Европын холбооны  хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Германы канцлер Ангела Меркельд Куденхове-Калергийн нэрэмжит нийгэмлэгийн шагналыг гардуулсан байна. Меркельд дурсгалын медаль гардуулах ёслол канцлерын өргөөнд энэ сарын 13-ны өдөр боллоо. Уг шагнал нь Европын сайн сайхны төлөө хөдөлмөрлөх хүчтэй түлхэц болно гэж канцлер хэлээд евро мөнгийг тогтворжуулахын тулд шаардлагатай бүхнээ хийнэ гэж амлажээ.

Австрийн гүн, Паневропын холбоог үндэслэгч Рихард Николаус Куденхове-Калергийн шагналыг 1978 онд бий болгосон ба түүгээр хоёр жил тутам Европын эв нэгдлийн төлөө оруулсан хүчин зүтгэлийг нь үнэлэн улстөрчдийг шагнадаг. Уг шагналаар Латвийн ерөнхийлөгч асан Вайра Вике-Фрейберг, АНУ-ын ерөнхийлөгч агсан Рональд Рейган, Германы канцлер асан Гельмут Коль нарын хүмүүс шагнагдаж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж