“Ice top” цагаан сараар тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

“Ice top” цагаан сараар тоглоно

“Ice top” хамтлагийнхан ирэх сарын 4-нд буюу цагаан сараар “UB palace”-ын концертын их танхимд 15 жилийнхээ ойд зориулсан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Тус хамтлагийн энэхүү тоглолт ойрын жилүүдэд болоогүй хип хопчдын томоохон цугларалт, нэгдсэн баяр болгох гэнэ. Хамтлагийнхан өнгөрсөн хугацаанд арав гаруй бие даасан  тоглолтоо хийсэн бөгөөд өмнөх жилүүдэд тэд цагаан сараар хоёр хоног фенүүдээ баярлуулдаг байсан ч энэ удаад ганц өдөр бут авах гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж