Поп хатагтай 1000 бууз хийдэг

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Поп хатагтай 1000 бууз хийдэг

Зууны манлай дуучин Б.Сарантуяа уран бүтээлийн олз омог ихтэй байгаан дээр сар шинийн баярын бэлтгэл ажил гээд завгүй яваа аж. Тэр энэ жилийн сар шинийн баяраар өмсөхөөр улаан хүрэн өнгийн дээлээ захиалсан байна. Сонирхуулахад угийн хоолны мастер, дайлж цайлахдаа гаргуун поп хатагтай сар шинээр мянган бууз хийдэг гэнэ.

Мөн тэр ирэх сарын 9-нд ардын дуунаас бүрдсэн “Аргагүй амраг” нэртэй тоглолтоо МҮОНТВ-ийн 600-гийн студид хийхээр төлөвлөөд байгаа аж. Харин сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 21-нд Өвөрмонголыг зорих юм байна. Тэрбээр Өвөрмонголын Айлшай аймагт сонсогч фэнүүддээ уран бүтээлээ хүргэхээр зорих гэнэ. Тэрбээр энэ өдөр Алшаа аймгийн алдартай дууг дуулахаар төлөвлөөд байгаа төдийгүй энэ оройдоо эргээд Монголдоо ирэх аж. Тиймээс сар шинийн баяраар Улаанбаатартаа шинэлэх аж. Түүнийг Өвөрмонголын Алшаа аймагт тоглолтоо хийх сургаар хэвлэлүүд түүнийг Б.Сарантуяаг Өвөрмонголд шинэлнэ хэмээн мэдээлж байгаа юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж