
Тус сургуулийг энэ хичээлийн жилд есөн мэргэжлээр 12 ангийн 160 гаруй сурагчид суралцан төгсөж байгаа аж. Төгсөгчдийн бүтээлээр гаргасан үзэсгэлэнд тогооч, мужаан, үсчин гоо сайханч, оёдлын ангийн оюутнуудын бүтээлүүдийг мэргэжлийн онцлогийн дагуу үзүүлж сонирхууллаа. Энэ үеэр үсчин гоо сайхны ангийн оюутнууд өөрсдийн маникануудад сурсан эрдмээ нээлттэйгээр үзүүлсэн нь олны анхаарлыг татаж байв. Харин барилгын ангийн хүүхдүүд бол аль хэдийнэ аймгийнхаа бүтээн байгуулалтад гар бие оролцсон гэдгийг багш нар онцолж байв.