Windows Phone 7 амжилт муутай байна

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Windows Phone 7 амжилт муутай байна

Microsoft корпораци Windows Phone 7 гар утасны нээлтийг 2010 оны аравдугаар сард зах зээлд чимээ шуугиангүй, даруухан хийсэн ч, хараахан ашигтай ажиллаж, амжилтанд хүрээгүй байна. Ажиглагчид үүнд хэд хэдэн шалтгаан байна хэмээн үзсэний дотор нэгдүгээрт уг утсыг хэтэрхий уйтгартай, хоёрдугаарт зах зээлд хэт үнэтэй тусч байгаагаас хэрэглэгчдийн тоо хязгаарлагдмал байна гэж үзжээ.

Түүнчлэн Microsoft Windows 7 Phone гар утасны албан ёсны нээлтийг зарлаагүй нь бусад өрсөлдөгчдийнх нь сонирхлыг ихэд татжээ. Microsoft-ын мэдэгдсэнээр Windows Phone 7 худалдаанд гарсан эхний зургаан долоо хоногийн дотор 1,5 сая ширхэг борлогдсон гэжээ. Гэвч Microsoft-ын хувьд энэхүү амжилт нь хангалттай биш юм.

Б. Энхэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж