МҮОНТB олон ангит кино хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

МҮОНТB олон ангит кино хийж байна

МҮОНТ-ийн ээлжит олон ангит кино болох “Амьдралд тавтай морил” ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс үзэгчдэд хүрэх гэж байна. Тус телевизийн уран бүтээлчид хошин урлагийн хамтлагуудтай хамтран амьдралд хөл тавьж байгаа залуучуудад зориулан энэхүү киногоо бүтээжээ. Эл киноны найруулагчаар Д.Баярсайхан ажиллаж байгаа бөгөөд хэдийнэ зураг авалт нь эхэлжээ. Нийт 80 ангитай “Амьдралд тавтай морил” киноны эхний ангиудад гавьяат жүжигчин Б.Батзаяа тоглож байгаа аж. Тус телевизийн уран бүтээлчид "Хэцүү анги", "Тусгай салаа" зэрэг телевизийн олон ангит кино бүтээлээрээ олноос таашаал хүлээсэн төдийгүй "Алтан өд" наадмаас шилдгийн шагнал гардсан билээ.


А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж