Colin Firth шилдэг эрэгтэй жүжигчин боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Colin Firth шилдэг эрэгтэй жүжигчин боллоо

Энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадамд хамгийн олон төрөлд буюу долоон төрөлд нэр дэвшсэн “The King"s Speech” кино шилдэг эрэгтэй дүр төрөлд ялж, анхны шагналыг авлаа.

Драмын киноны шилдэг
эрэгтэй жүжигчин
Ялагч:

Colin Firth – The King"s Speech

Нэр дэвшсэн:
Jesse Eisenberg – The Social Network
James Franco – 127 Hours
Ryan Gosling – Blue Valentine
Mark Wahlberg – The Fighter

Британийн нэрт жүжигчин Colin Firth-ын гол дүрийг нь бүтээсэн "King"s Speech" кино Торонтогийн олон улсын кино наадмаас өндөр үнэлгээ аван, үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр нэрлэгдсэн юм. Хатан хаан Элизабетын эцгийн тухай өгүүлсэн энэхүү гайхалтай кино өмнө нь олны өмнө дэлгэгдэж байгаагүй олон сонирхолтой баримтуудыг агуулсан аж. Мөн уг киноны найруулагч Tom Hooper “Уг кино түүхийн бодит үнэнийг хүмүүст дэлгэн харуулсан бүтээл болсон” хэмээн мэдэгдсэн юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж