Натали Портман “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Натали Портман “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн боллоо

“Алтан бөмбөрцөг” наадмын 68 дахь удаагийн шагнал гардуулах ёслол яг одоо үргэлжилж байна. Тус наадмын Шилдэг эмэгтэй дүр шагналыг Холливуудын үзэсгэлэнт бүсгүй Натали Портман “Хар хун” киноны дүрээрээ хүртлээ. Уг кино нь 2008 оны “Алтан арслан”-гийн эзэн Даррен Аронофскигийн бүтээл юм.

Өдгөө 41 настай Америкийн найруулагч Даррен Аронофски нь сэтгэлзүйн чиглэлийн кино бүтээлүүдээрээ нэрд гарсан нэгэн. Тэрбээр гарын арван хруруунд багтахуйц цөөхөн кино найруулсан ч кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч томоохон кино наадмуудаас дээд шагналыг нь хүртдэг.

Киноны гол дүрд тоглосноор Натали Портман жүжигчний дараагийн карьераа эхэллээ хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байсан ба энэ жилийн Оскарыг ч энэ дүрээрээ авч магадгүй юм.

Киноны үйл явдал Нью-Иоркын нэгэн театрт "Хунт нуур" бүжгэн жүжгийг тайзнаа тавихаас эхлэнэ. Тус театрын залуу бүжигчид болох Нина, Лили хоёр энэхүү нэрт бүжгэн жүжгийн цагаан хунд тоглохыг хүснэ. Гэвч хэн нэг нь цагаанд сонгогдож нөгөөх нь хар хунд тоглох ёстой. Үүгээр тэдний тэмцэл эхлэнэ. Дотны найзууд байсан хоёр бүсгүй ийнхүү дүрийн төлөөх цусгүй тулаанд орох ба эцэст нь Нина ялж, цагаан хунд тоглоно. Гэвч түүний дотоод сэтгэл аль хэдийнэ хар хун болсон байна.

Хүн чанараа авч үлдэх гэсэн байгалийн зөн, хүсэл зорилгоо биелүүлэхийн төлөө юуг ч няцлан хаяж чадах догшин шунал, дотоод сэтгэлийн хурц зөрчилдөөнийг онц сонирхолтойгоо гаргасан юм.

Драмын киноны шилдэг эмэгтэй жүжигчин
Ялагч:

Natalie Portman – Black Swan

Нэр дэвшсэн:
Halle Berry – Frankie & Alice
Nicole Kidman – Rabbit Hole
Jennifer Lawrence – Winter"s Bone
Michelle Williams – Blue Valentine

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж