Wikipedia хамгийн их хандив цуглуулав

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Wikipedia хамгийн их хандив цуглуулав

Интернэт-тайлбар толь "Wikipedia" өнгөрсөн оны аравдугаар сараас цуглуулсан хандиваараа дээд амжилт тогтоожээ. Цахим хуудсыг үндэслэгч Жимми Уайльсийн мэдэгдсэнээр энэ хугацаанд тэд 16 сая долларын хандив цуглуулсан байна. "Wikipedia Foun­dation" санд одоогийн байдлаар 500 гаруй мянган хүн мөнгө өгсөн байна. Энэ бүх мөнгийг цахим хуудасны үйл ажиллагааг өргөжүүлэх, техник хангамж, хамгаалалтыг сайжруулахад зарцуулах юм байна.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж