
Мөн хакерууд You Tube дахь Хойд Солонгосын данс руу орж, улс орны лидерүүдийг алуурчид, баячууд хэмээн дүрсэлсэн хүүхэлдэйн киног байрлуулав. Ким Чен Ирийн бага хүүгийн төрсөн өдрөөр (нэгдүгээр сарын 8) ийнхүү тус улсын интернэт дахь албан ёсны хуудсыг сүйтгэсэн нь тохиолдлын хэрэг биш бололтой.
Ажиглагчид бага хүү Ким Чон Уныг эцгийнхээ залгамжлагч хэмээн үзэж байгаа. Тэрээр өнгөрсөн онд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хороонд сонгогдсон билээ. Мөн Хойд Солонгосын армийн генерал цол хүртсэн юм. Коммунист Хойд Солонгос улсад зөвхөн Гадаад хэргийн яам, нууц албад, шинжлэх ухаан техникийн байгууллагууд зэрэг хэдхэн албаныхан интернэт хэрэглэх эрхтэй байдаг ажээ
Эх сурвалж: “Компьютер таймс”