Г.Дарамзагд агсны нэрэмжит уралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Г.Дарамзагд агсны нэрэмжит уралдаан эхэллээ

Монголын Улсын нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагд агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Г.Дарамзагдын нэрэмжит олон улсын мэргэжлийн дуулаачдын III уралдаан” өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт эхэлж байна. Тус уралдаан нь өнөөдрөөс эхлэн энэ сарын 19-ныг хүртэл буюу гурав хоног үргэлжлэх юм. Уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд дан мэргэжлийн дуучид оролцох аж. Хөгжмийн зохиолч Г.Дарамзагд агсан нь нийтийн болон мэргэжлийн дуу дуулаачдад зориулсан олон шилдэг бүтээл туурвисан дууны их мастер юм. Уралдаанд оролцогчид Г.Дарамзагд агсны дуунаас шат бүрт хоёр дууг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимтэй хамт дуулах аж.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж