Нийслэлд 20-22 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Нийслэлд 20-22 хэм хүйтэн байна

Өнөөдрийн цаг агаарын мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 30-35 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж