Нийслэлд 120 гаруй тэнэмэл хүүхэд бий

Хуучирсан мэдээ: 2011.01.16-нд нийтлэгдсэн

Нийслэлд 120 гаруй тэнэмэл хүүхэд бий

Улаанбаатар хотод 120 гаруй хүүхэд байнга тэнүүчлэн амьдарч, гудамж, орц, траншейнд хоног төөрүүлдэг гэх судалгаа  гарчээ. Мөн  130 хүүхэд хогийн цэг дээр  ажиллаж, асрамж халамжийн 36 байгууллагад 1000 гаруй хүүхэд амьдардаг аж. Сүүлийн 10-аад жилд хөдөө орон нутгаас харж хандах хүнгүй хүүхдүүд нийслэл хотод ирж, тэнэмэл амьдралаар амьдрах нь эрс нэмэгджээ. НЦГ-ын харьяа Хүүхдийн халамж үйлчилгээний төвд  2007 онд   хөдөө орон нутгаас 15 хүүхэд ирж байсан бол 2008-2010 онд 80 гаруй хүүхэд ирсэн байна. Тэдний олонх нь нийслэлд ойрхон Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас  иржээ. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж