Улаанбаатарт 19-21 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.01.16-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 19-21 хэм хүйтэн байна

Өнөөдрийн 20.00 цаг хүртэл Улаанбаатар хотод үүлшиж, бага зэргийн цас бударна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм  хүйтэн байна. Нутгийн ихэнх хэсгээр үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 28-33 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 20-25 хэм, Эхийн голын баян бүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18  хэм, бусад нутгаар 17-22 хэм  хүйтэн байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж