Отунбаевагийн дүү эрх баригч намын удирдлагад сонгогдов

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

Отунбаевагийн дүү эрх баригч намын удирдлагад сонгогдов

Болот Отунбаев. Фото: "Фергана" сайт       
    
Киргизийн түр ерөнхийлөгчийн дүү Болот Отунбаев эрх баригч Социал демократ намын удирдлагад сонгогдсон тухай "Фергана" сайт мэдээлэв. Киргизийн "Форум" сонин Отунбаевыг Киргизийн социал демократ намыг толгойлсон гэж бичсэн байсан ба хожим уг намын мэдэгдснээр ерөнхийлөгчийн  дүү намын штабын даргаар томилогдсон гэжээ. Тэрээр энэ тушаалд депутат  Дамир Ниязалиевыг сольж байгаа ба намын орон нутгийн ажлыг зохицуулах гэнэ.

Агентлагийн мэдээгээр Отунбаев цаашид намын дарга болж магадгүй. Намын тэргүүн Алмаз Атамбаев ерөнхий сайдаар томилогдсон учир тэр тушаал хоосон үлджээ.

Ерөнхийлөгч  Роза Отунбаева  өмнө нь уг намын дарга нарын нэг байсан ба намын жигүүрийг парламентад толгойлж байлаа. Отунбаева дөрөвдүгээр сарын эргэлтийн дараа ерөнхийлөгч болон намаасаа чөлөөлөгдөөд байгаа билээ. Өмнө ерөнхийлөгчийн нэг биш удаа ах дүү нараа удирдлагад гаргаж байсан гэж шүүмжилж байсан бөгөөд Роза Отунбаева тэр практикт төгсгөл тавина гэж амласан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж