Оросууд Путиныг Медведевээс илүүд үзлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.15-нд нийтлэгдсэн

Оросууд Путиныг Медведевээс илүүд үзлээ

Владимир Путин ба Дмитрий Медведев. Фото: AFP

Оросууд 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Дмитрий Медведевыг биш Владимир Путиныг нэр дэвшээсэй гэж үзэж байгаа талаар "Левада-Центр".төвөөс өнгөрсөн оны сүүлчээр явуулсан олон нийтийн санал асуулга харуулжээ.

Ерөнхий сайдыг асуулгад оролцогсдын 29 хувь дэмжсэн бол төрийн тэргүүнээ тэдний 17 хувь нь дэмжиж байна. Оросуудын 18 хувь нь тэр хоёрыг сонгуулиар харахгүй байхыг хүсчээ. Мөн бараг төдий тооны хүмүүс тэр хоёрыг сонгуульд оролцоосой гэж хүссэн байлаа.

Сонгуулиар Путины төлөө 31 хувь нь санал өгнө гэсэн ба Медведевын чансаа түүнээс 10 хувиар бага байна. Тэдний дараа коммунист Зюганов ба либерал ардчилагч Жириновский нар тус бүр тав таван хувийн дэмжлэг авчээ.

Гэтэл Оросын хос удирдагч  нар Оросын хэмжээнд ба Москвад өөр өөр үнэлгээтэй байгаа гэнэ. Орос даяар Путиныг сонгогчдын 29 хувь дэмжсэн бол Медведевыг 18 хувь нь дэмжлээ. Нийслэлд Медведевыг 27 хувь нь дэмжээд Путиныг 16 хувь нь илүүд үзэв.

Улс төрийн намын чансааг 41 хувийн саналаар “Нэгдмэл Орос” нам тэргүүлж, Коммунист нам 10 хувь, Либерал ардчилсан нам зураан хувьтай дараалжээ. Гэтэл Жириновскийн нам нь парламентын босгын долоон хувиас бага дэмжлэгтэй байна. Шинэ сөрөг хүчний  намын төлөө хоёр хувь  нь санал өгөх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж