Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Кличко vs Чизора

Мэргэжлийн боксын хүнд жингийн гурван өөр холбооны хүнд жингийн дэлхийн аварга Украйны алдарт боксчин Владимир Кличко цолоо хамгаалах тулаанаа Британийн боксчин Дерек Чизоратай хийх гэж байна. WBO, IBO болон IBF холбооны хүнд жингийн дэлхийн аварга Кличко болон Чизора нарын тулаан Зул сарын баярын өмнө буюу арванхоёрдугаарр сарын 11-нд болох байсан ч Украйн залуугийн мөрөндөө авсан гэмтэл нь хараахан эдгээгүй байсан тулааны тов хойшлогдсон билээ. Харин энэ сонирхолтой тулаан энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд ХБНГУ-ын Манхейм хотын SAP Арена цогцолборт болохоор эцсийн тов гарсан байна.

Дерек Чизорагийн хувьд Зимбабвед төрж, хожим нь Британийн иргэншилтэй болсон тулаанч юм. 2007 оноос эхлэн мэргэжлийн анигилалд тулалдах болсон тэрбээр одоогоор 14 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулснаас есөн тулаанаа хүнд цохилтоор дуусгажээ. Мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ аваад байгаа залуугийн хувьд Владимир Кличког ялах болно гэж хэвлэлийн хурлын үеэр итгэлтэй мэдэгдсэн бөгөөд хэрэв ялсан тохиолдолд Владимирын ах Виталийтай тулалдах гэрээг хоёр тал хийсэн байна. Харин хүнд жингийн домог болсон тулаанчдын замаар явж байгаа Владимир 58 тулаан хийж, 55-т нь ялалт байгуулснаас 49-д нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч байжээ. Харин тэрбээр “Энэ 49 тоглолттой ижилхэн тулаан болно” гэж мэдэгдсэн байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж