
Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухааны академи хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр ОБЕГ-т боллоо. ОБЕГ-ыг төлөөлж тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр, ШУА-ийг төлөөлж Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар гарын үсэг зурав. Хоёр тал уг гэрээг хийснээр Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлого, Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, гамшгийн үед цагийн байдлыг шуурхай зөв үнэлэхэд шаардагдах шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр хангах, гамшгийн нөхцлийг зөв тодорхойлох боломжтой болох аж. Мөн ОБЕГ-ын захиалгаар эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хийх юм байна. Түүнчлэн байгалийн гаралтай аюулт үзэгдэл, хүний үйл ажиллагаатай холбоотой техникийн ослын тархалт, гамшгийн нөхцөл үүссэн үед үнэлэлт өгч, шаардагдах мэдээллийг сансрын хиймэл дагуулаас хүлээн авч тайлал хийж, мэдээллийн санг бий болгох гэнэ.
Д.Долгор