
Улсын Дээд шүүхийн Мэргэжлийн хорооноос Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журмыг үндэслэн энэ сараас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ерөнхий шүүгч нэг, шүүгч зургаа нийт долоон орон тоонд шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэж эхэлжээ. Уг сонгон шалгаруултад оролцох шүүгчид энэ сарын 16-ны өдрийг хүртэл бүртгүүлэх юм байна. Шалгаруулалт ирэх гуравдугаар сарын 14-ны өдөр Улсын Дээд шүүхийн Мэргэжлийн хорооны танхимд болох гэнэ.
Н.Түвшин