
“Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа нар 55.3 тэрбум төгрөгийн валютыг гадаадын улс орон руу шилжүүлсэн болох нь Монгол банкнаас явуулсан шалгалтаар тогтоосон гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Үүнд, Э.Гүр-Аранз “San Marino” банкинд 10 сая ам доллар, Л.Уламбаяр “Banka Partner”-д 3.5 сая евро тус бүр хадгалуулсан тухай ч чих дэлсээд буй. Тэд нийтдээ 28 гадаадын банктай хамтран ажиллаж мөнгө шилжүүлж байжээ. Тодруулбал HSBC Hong Kong 325100856 иен, Shinhan bank 24092 ам.доллар, Korea exchange 27482 ам.доллар, HSBC New York 21890 ам.доллар гэх мэтээр гадаадын цөөнгүй улс оронд их хэмжээний мөнгө гуйвуулж байсан аж. Тэдэнд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 148.4, 156.3-аар зүйлчлэн хэрэг үүсгэн шалгаж дуусч энэ долоо хоногт яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлэх болсон талаар ЦЕГ-ын хэвлэлийн албанаас мэдээлсэн юм.
Н.Түвшин