
Анх Ардын Засгийн газрын 1931 оны тогтоолоор Хан Хэнтий аймгийг өөрчлөн Дорнод аймгийг байгуулсан түүхтэй бөгөөд одоо Засаг захиргааны 14 сум, 63 багтай төр захиргааны үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүргэн ажиллаж байна. Халх, буриад, барга, үзэмчин зэрэг ястнаас бүрдэх 75 мянган орчим хүн амтайгаас 75 хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг.
Тус аймгийн үйлдвэр, аж ахуй, соёл гэгээрэл, засаг захиргааны төв Чойбалсан хот улсын нийслэл Улаанбаатараас 656 км алслагдсан бөгөөд Зүүн бүсийн тулгуур төв болон хөгжиж байна.