ГИХАЭГ цайны цаггүй ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

ГИХАЭГ цайны цаггүй ажиллана

Иргэдэд хүргэх үйлчилгээг хөнгөн шуурхай болгохын тулд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрынхан цайны цаггүй ажиллахаар болжээ. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар хотны төвөөс хол учир зорьж ирсэн иргэдийг хүлээлгэх асуудал байнаг гардаг байсан аж. Тиймээс гол үйлчилгээг хүргэдэг Зөвшөөрөл бүртгэл, Хяналтын хэлтэс өнөөдрөөс цайны цагаа хасан ажиллаж эхэлсэн байна. Тус байгууллага төвдөө таван хэлтэстэй хөдөө орон нутагт 20 гаруй алба, төлөөлөл ажилладаг аж. Зөвхөн зөвшөөрөл бүртгэлийн хэлтэс өдөрт дунджаар 1650 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлдэг юм байна. Мэргэжилтнүүд цайны цагаа хассан ч 18.00 цагт ажлаа дуусгах аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж