С.В.Половинкин өнөөдөр шүүгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

С.В.Половинкин өнөөдөр шүүгдэнэ

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр  ОХУ-ын иргэн C.В.Половинкин Сергей Ивановичид холбогдох  хэргийг хянан хэлэлцэнэ. Тэрбээр  өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Антертур” компанийн өмч болох 23 айлын орон сууцыг  өөрийн өмч болгох зорилгоор баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэрэгт УМБГ-т  сэжигтнээр татагдан шалгуулсан юм.  Улмаар харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн  шүүхээс 6.2 жилийн хорих ял сонссон  байна. Тэрбээр  анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч шүүх бүрэлдэхүүн  анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр баталсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж