Жанжны хөшөөний засвар ирэх сард дуусна

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Жанжны хөшөөний засвар ирэх сард дуусна

Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр Сүхбаатарын хөшөөг сэргээн босгох ажилтай танилцлаа. Жанжны хөшөөг шинэчлэн босгох ажлыг Засгийн газрын төлөөлөгч Т.Гантөмөр  хэлэхдээ “334 шоо метр талбайд зургаан см зузаантай, 50х60 см хавтгай боржин чулууны дунд багсармал хавчуулан, төмөр цоожлогчоор бэхлэн хийж байгаа ажил нь энэ сарын 20-нд дуусна. Хөшөөний нээлт ирэх гуравдугаар  сарын нэгэнд болно” гэж байлаа. Мөн цэцгийн мандлын ажил болон боржин чулуун бага суурь тавих, Их жанжны хүрэл хөшөөг байрлуулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хийж  байгаа юм байна. Хэдийгээр цаг агаар хүйтэн байгаа ч битүү халаалттай орчин үүсгэн хөшөөний ажлыг графикийн дагуу  хийж байгаагаа хэлж байсан юм.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж