Налуу үсгийг хэн яагаад зохиосон бэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Налуу үсгийг хэн яагаад зохиосон бэ?

Жижиг номыг зузаан болгохгүй гээд италийн хэвлэгчид зохиожээ

Венецийн ном хэвлэгч Теобальдо Мануччи (латин хувилбараар— Альд Мануций) анх удаа налуу үсгийг Вергилийн зохиолыг 1501 онд хэвлэхдээ ашигласан байв. Ер нь тэрээр анхлан жижиг хэмжээний номуудыг хэвлэж эхэлжээ. Түүний номууд тухайн үедээ дэлгэрээд байсан фолиантуудыг бодвол гарт барихад амраас гадна биедээ авч явахад тохиромжтой байлаа. Хэмжээ нь жижгэрсэн номуудыг хэтэрхий зузаан болгохгүйн тулд тэрээр Болоньи хотын барлаач Франческо Гриффо гэгчид авсаархан үсэг хийлгэхээр захиалга өгсөн байжээ. Үсгийг бүтээхдээ Гриффо  XIV–XV  зуунуудын заагт амьдарч байсан хүмүүнлэг үзэлтэн, олон эртний бичмэлийг хуулан бичиж ном хийсэн Никколо Никколийн гар бичмэлээс хуулбарлан жишээ авсан гэх. Бас нэг хувилбараар тэр Ватиканы албан бичгийн  бичмэлээс жишээ болгосон гэдэг. Өндөр үнэтэй байсан ч Мануцийн номууд тухайн цагтаа маш олон хувиар барлагдан хэвлэгдэж байлаа. Түүний номондоо ашигласан налуу үсгийг өдгөө олон улс оронд “италико” гэж нэрлэдэг.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж