
Google Music-ийг хамгийн түрүүнд Motorola-ийн Xoom-д суулгах бөгөөд ойрын хугацаанд худалдаанд гаргахаар төлөвлөөд байна. Google саяхан Simplify Media компанийг худалдан авсан бөгөөд уг шинэ компани нь Google Music-ийн ажлыг хариуцан авчээ. Түүнчлэн Google Music үйлчилгээ нь хэрэглэгчдийг өөрсдийн компьютераас Android үйлдлийн системтэй таблетуудруу медиа контентуудыг шилжүүлж, татаж авах боломжийг мөн нээж өгч магадгүй байна.
Б. Энхцэцэг