Кидд амжилтаа ахиулсаар

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Кидд амжилтаа ахиулсаар

Цэнхэр дэлгэцийн ард суугаа хэнийг ч уйдаахааргүй NBA-ын улирал үргэлжлэн явагдсаар байна. Одоогоор багууд дээд тал нь 39 тоглолт хийгээд байгаа. Энэ нь улирал талаасаа өнгөрч байна гэсэн үг. Гэмтэл бэртэл урьд урьдынхаасаа илүү их байгаа бол сайн талаас нь харвал маш олон амжилтууд эвдэгдэж, олон ч тоглогчид дээд амжилт өөд дөхөж явна. Тэдний нэг нь яах аргагүй Жейсон Кидд. “Даллас Маверикс” багийн довтолгоог удирдан зохион байгуулагч, ахмад туршлагатай холбогч маань өнөөдөр бүх цаг үеийн тодотголтой нэгэн амжилтын гуравдугаарт бичигдэж эхэлжээ. Тэрбээр холын буюу гурвын зайнаас хамгийн олон амжилттай шидэлт гүйцэтгэснээрээ гуравт явсан Дейл Эллисийг гүйцсэн байна. NBA-д өнгөрөөж байгаа 17 жилийнхээ хугацаанд Кидд 4939 шидэлт гүйцэтгэж, түүнийхээ 1722-г нь байндаа оруулсан байна.

Өнөөдөр “Индиана Пейсерс” багт хожигдсон учраас түүний энэ амжилт чимээгүй өнгөрч байна гэж болно. Эллисээс амжилттай болсон нэг шидэлтээр дутуу байсан холбогч маань өнөөдрийн тоглолтонд дөрвөн шидэлтээ амжилттай болгож, бүх цаг үеийн байраа ахиулж чадсан юм. Харин одоо түүний дээр хоёрхон тоглогчийн нэр бичигдэж байгаа бөгөөд нэгдүгээрт алдарт Режжи Миллер, хоёрт Рей Аллен байгаа юм. Энэ хоёр тоглогчид мэдээж “цэвэр шидэгч” нар учраас Киддэд гуравдугаар байраа ахиулах боломж гарахгүй л болов уу.

Кидд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард карьерынхаа 11 мянга дахь оновчтой дамжуулалтаа хийсэн. Мөн тэрбээр одоо тоглож байгаа тоглогчдоос хамгийн олон буюу 1187 тоглолтод ороод байгаа. Киддэд энэ үзүүлэлтэд дээгүүр бичигдэх боломж  бүрэн бий.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж