Зургаан гоол ялагчийг тодруулсангүй

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Зургаан гоол ялагчийг тодруулсангүй

Ла лигээс ч илүү сонирхолтой өрнөх Испанийн Эзэн хааны цомын төлөөх тэмцээний энэ улиралд нэг тоглолтод дунджаар гурван гоол орж байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ зохиолын дагуу шөвгийн наймд учраа таарсан “Вильярреал”, “Севилья” багуудын тулаан Эл Мадригал цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Уналтанд ороод байгаа “Шар шумбагчид” талбайдаа тоглолтыг итгэлтэй эхлүүлж чадсан юм. 24 дэх минутад аюултай довтолгооны хувилбарыг “Вильярреал”-ын довтлогч Кани гүйцээснээр тоглолтын слахийг хагалсан байна. Энэ баяр хөөр Эл Мадригал цэнгэлдэхэд намжаагүй байхад булангийн цохилтоос эхэлсэн довтолгооны төсгөлийг Жузефе Росси тавьснаар тооны харьцааг 2:0 болгож холдуулсан байна. Харин “Сарьсан багваахайнууд” хурдан сэргэлт авч, тооны харьцааг ойртуулсан нь тулааны 39 дэх минут байлаа. Төвөөс өгсөн дамжуулалтыг Алваро Негродо хүлээн авч гүйцээснээр тооны харьцааг ойртуулж чаджээ. Улмаар эхний хагас өндөрлөсөн байна. Завсарлагааны дараа Марко Рубен “Севилья” клубын төвийн хамгаалагчдын алдааг уучилсангүй, мөргөн гоол оруулснаар “Шар шумбагчид” дахин хоёр онооны илүүтэй тоглолтыг тэргүүлж эхлсэн байна .Гэсэн ч талбайн эзэд бууж өгөхийг хүссэнгүй. Алваро Негредо зүүн захаас өгсөн дамжуулалтыг мөн л мөргөн гоол оруулснаар тооны харьцааг дахин ойртуулжээ. Ийм харьцаатай тоглолт өндөрлөхөд гурван минут үлдээд байх үед дахин “Севилья”-гийн зүүн жигүүрээс оновчтой дамжуулалт ирж, Алексис Делгадо өөрт олдсон боломжоо ашигласнаар онооны самбар дахь тэнцлийг бий болгосон байна. Үүгээр тоглолт өндөрлөсөн бөгөөд эсрэг багийн талбайд гурван гоол оруулан тэнцсэн “Севилья” “Вильярреал”-ыг бодвол хагас шигшээд орох магадлал нь хавьгүй илүү болж ирлээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж