Спорт холбоод А зааландаа харам байна

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Спорт холбоод А зааландаа харам байна

Энэ сарын 19-нд эхлэх ёстой байсан Монголын Сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Шалтгаан нь спортын төв ордны А заал чөлөөтийн бэлтгэлийн танхим болохоор яригдаж байгаатай холбоотой гэнэ. Энэ асуудалд ихэнх спорт холбоод таатай хандахгүй байна. Хэдийгээр эцсийн шийдвэр гараагүй байгаа ч хэрэв А заал чөлөөтийн бэлтгэлийн танхим болвол спорт сонирхогчдод ордны үүд хаалга хаалттай гэсэн үг. 2012 оны Лондонгийн олимп хүртэл ямар ч тэмцээн уралдаан явагдахгүй, зөвхөн чөлөөтийнхөн бэлтгэлээ базаана гэж байгаа юм. Харин Яармагийн дэнжид баригдсан цогцолборын үүд хаалга нээлттэй гэдгийг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар ярьсан. Гэвч зах зээлээс хэтэрхий хол байршил, сагсан бөмбөгийн стандарт бус үзэгчийн суудал гээд сул тал бас хэд хэд байна. Үнэхээр ч Яармагийн дэнжийг өдөр бүр зорих боломжтой үзэгч хэд билээ гэвэл тун бага тоо гарна. Хүмүүсийн амжиргааны төвшин шинэ цогцолборын суудлын таван хувьд хүрнэ гэдэг эргэлзээтэй. Тиймээс л спорт холбоодууд А зааландаа харам байгаа гэнэ. Алга ташилтгүй тэмцээнийг ямар ч тамирчин хүсэхгүй нь лавтай. БТСГ-ын байр суурь гэвэл ямартай ч энэ асуудлаар даргын зөвлөлөө хуралдуулсан байна. Эцсийн шийдвэрээ хэзээ яаж гаргахаа тодорхойлоогүй байгаа гэлээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж