“Их буучид” эхний тоглолтод хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

“Их буучид” эхний тоглолтод хожигдлоо

Цагтаа Премьер лигт тоглож байсан ч амжилт нь уруудан Чэмпионшип дивизоноос унах аюулд ороод байгаа “Ипсвич Таун” багийхан лигийн цомын тэмцээнд амжилттай тоглож, хагас шигшээд шалгараад байгаа билээ. Тэд эхнийхээ тоглолтыг өөрсдийн Портман Рөүд цэнгэлдэх хүрээлэндээ хийсэн байна. Талбайн эздийн хувьд сүүлийн есөн тоглолтоос долоод нь ялагдал хүлээсэн бөгөөд гуравхан хоногийн өмнө Холбооны цомын тэмцээнд “Челси Лондон”-д 7:0 харьцаатай бут ниргүүлсэн билээ. Энэ нь багийн сүүлийн 16 жилд үзүүлж байгаа хамгийн муу амжилт болж байгаа юм. Дасгалжуулагчаа сольж, Паул Жевелээр удирдуулах болсон “Ипсвич Таун”-ы хувьд талбайдаа “Их буучид”-ын эсрэг хийх тоглолт маш чухал байлаа. Эхний хагас өндөрлөхөөс гурван минутын өмнө тус багийн Тамаш Прэйшкин гайхалтай ур чадвар гарган торонд бөмбөгийг оруулсан ч отон тоглолтын байрлалд байсан тул шүүгчид тооцсонгүй. Эхний хагас хуурай өндөрлөсөн байна. Дараагийн хагаст ч гэсэн “Их буучид” довтолж, “Ипсвич Таун” багийнхан сөрөг довтолгоонд шилжсэн тоглолт Портман цэнгэлдэх хүрээлэнд өрнөж байлаа. Улмаар тоглолтын 77 дахь минутад “Ипсвич Таун” тэргүүллийг авчирчээ. Тоглолтын туршид хамгийн идэвхтэй байсан Унгар довтлогч Тамаш Прэйшкин хурдан довтолгооноор гоол оруулсан байна. Энэ нь тоглолтын эцсийн цэг байсан бөгөөд “Ипсвич” эхний тоглолтод ялалт байгуулжээ. Хариу тоглолт энэ сарын 25-ний өдөр Лондон хотноо болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж