“Монгол поп” цомог худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

“Монгол поп” цомог худалдаанд гарна

“Камертон” хамтлагийн дуучин Д.Болд Монголын хөгжмийн урлагт “Монгол поп” нэртэй үндэсний язгуур урлагаа орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулсан шинэ цомгоороо сонсогч фэнүүдтэйгээ уулзах гэж байна. Түүний “Монгол поп” цомог сар шинийн баяраар худалдаанд гарах гэнэ. Тэрбээр цомгийн нээлтийг сар шинийн баярын үеэр хийхээр төлөвлөөд байгаа аж. Энэ талаар дуучин Д.Болд хэлэхдээ “Тун удахгүй “Монгол поп” цомог маань худалдаанд гарах гэж байна. Сар шинийн баяраар сонсогчдынхоо гарт хүргэхээр төлөвлөөд байна. Мөн өөр ажил ч төлөвлөөд байна. Ер нь бол долоон хоногийн найман өдөр ажиллаж байна даа” гэв. Түүний “Монгол поп” цомогт нийт есөн дуу багтаж байгаа бөгөөд хамгийн эхний “Нам гүм дундаас” дууны клип нь үзэгчдийн хүртээл болсон юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж