Тулааны спортын “Imperial” халз тулаан болно

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Тулааны спортын “Imperial” халз тулаан болно

Монголын мутай боксын холбооноос энэ сарын 22-нд “Imperial-2010” олон улсын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Яармагийн дэнж дээрх спортын шинэ ордонд болох энэхүү халз тулаан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохиогдох бөгөөд кикбокс, бокс, мутай бокс, fighting буюу гар тулаан гэсэн тулааны спортын дөрвөн төрөлд зохиогдох ажээ. Энэхүү халз тулаанд Монголын шилдэг тулаанчид болох мэргэжлийн мутай, кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан, кикбоксын дэлхийн аварга Ө.Энхбаяр, Пан Азийн боксын аварга Г.Ганзориг нар оролцохоос гадна Тайландаас бокс болон мутай боксын дэлхийн аварга хоёр тамирчин, Испаниас кикбоксын дэлхийн аварга тамирчин ирж, тулалдах юм байна. Түүнчлэн тэмцээний үеэр fighting, кикбокс, таэквондо болон сонирхогчдын боксын төрөлд залуу тамирчид рингэнд гарч тулалдана.

Сонирхуулахад, Спортын шинэ ордонд 22-ны 16.00 цагаас болох “Imperial-2010” халз тулааны тасалбарын үнэ суудлын зэрэглэлээсээ хамаарч 5000, 10000 төгрөгийн үнэтэй байх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж