Спортын салбарын удирдлагууд чуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Спортын салбарын удирдлагууд чуулна

Биеийн тамир, спортын газар, БТСГ-ын салбар хороодын удирдах ажилтны ээлжит сургалт, зөвлөгөөн энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Яармагийн дэнж дээрх Спортын шинэ ордонд болох гэж байна. Энэхүү семинарт 21 аймаг, мөн нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир, спорт хороодын удирдлагууд оролцож, өнгөрсөн оны ажлын тайлангаа дүгнэж, 2011 онд хийж, гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцэх ажээ. Түүнчлэн ажил бүтээлээрээ бусдыгаа манлайлсан шилдэг зургаан аймгийг шалгаруулах юм. Энэ үеэр мөн Тайванийн спортын менежментийн холбооны мэргэжилтэн манай улсад ирж, тус семинарт оролцох бөгөөд спортын менежментийн талаар сургалт явуулах ажээ. Түүнчлэн Шинэ ордны менежмент, цаашид ашигтай үйлийн коэффициентийг хэрхэн сайжруулах зэрэг талаар зөвлөлдөх юм байна.

Мөн 23 спорт холбоодтой гэрээ хийж, төрийн бус байгууллагыг дэмжих хүрээнд улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны зардлыг даах гэрээнд гарын үсэг зурах аж. Үүний хүрээнд Засгийн газраас 250 гаруй сая төгрөгийн хөрөнгийг 23 спорт холбоодод зориулахаар төлөвлөөд байгаа гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж