Сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн тэмцээн хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн тэмцээн хойшилжээ

Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс зохион байгуулдаг Худалдаа хөгжлийн банкны нэрэмжит сэтгүүлч, сурвалжлагчдын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд Спортын төв ордонд болох гэж байна. Уг нь 17-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ. Тус тэмцээнд телевиз, сонин, хэвлэлийн сэтгүүлч, сурвалжлагч, албан хаагчид оролцох бөгөөд Монголын сагсан бөмбөгийн холбооны лиг болон оюутны лигийн аварга шалгаруулах тэмцээнд тоглодог тамирчдыг оролцохыг хориглож байгаа юм. Тэмцээний техникийн зөвлөгөөн 18-ний өдрийн 14.00 цагаас Спортын төв ордны 28 тоот өрөөнд болох юм. Одоогоор тус тэмцээнд оролцохоор 30 гаруй байгууллага мэдүүлгээ ирүүлээд байна. Сонирхуулахад, тэмцээний шагналын сан нэг сая төгрөг ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж