Эмиратаас боловсруулсан нефть импортолно

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Эмиратаас боловсруулсан нефть импортолно

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 4-6-нд Кувейт улсад, 7-10-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Айлчлалын үр дүнгийн талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улс Арабын нэгдсэн Эмират улсаас нэг сая тонн боловсруулсан нефть импортлох бололцоотой болжээ. Тус улсад нефтийн бүтээгдэхүүний үнэ нэг литр нь 300 төгрөгийг үнэтэй аж. Тиймээс боловсруулсан нефтийг Эмират улсаас Монгол Улс руу тээвэрлэх асуудал шийдвэрлэгдсэн нөхцөлд манайх дан ганц ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний хувьд хараат болох асуудал арилна гэж үзэж байна. Мөн Монгол Улс Эмират улстай хамтарсан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллах бололцоотой талаар хоёр тал харилцан тохиролцоонд хүрчээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж