
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас бусдын бичиг баримт ашиглан хил нэвтрэхийг завдсан ЕО-115150 тоот гадаад паспортай Н гэгчийг тус боомтын шалган нэвтрүүлэх газрын ажилтан өчигдөр саатуулсан байна. Мөн оны өмнөхөн Алтанбулаг-Хиагтын чиглэлд зорчин явсан иргэн О бусдын бичиг баримт ашиглаж ” Хялбарчилсан журмаар хил нэвтрэх эрхийн үнэмлэх” авч хил нэвтрэхийг завдсан тохиолдлыг Алтанбулаг дахь хилийн 0101 дүгээр ангийн шалгагч, дэслэгч С.Намсрай илрүүлж байсан юм.
Н.Түвшин