Өнгийгөөд харвал хангалтгүй зүйлс их байна

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Өнгийгөөд харвал хангалтгүй зүйлс их байна

Өнөөдөр Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны өдөр тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан Үндсэн хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар УИХ-ын гишүүн С.Оюунаас тодруулсан юм.

Тэрээр “Шинэ, дэвшилттэй, ардчилсан Үндсэн хуулийг батлаад 19 жилийн нүүрийг үзэж байна. Энэхүү хуулинд дэвшилттэй, зөв зүйтэй олон санааг тусгаж өгсөн. Олон намын тогтолцоо, парламентын засаглал, УИХ-аас Засгийн газрыг сонгодог гээд дэвшилтэт зарчим олон бий болсон. Өнгөц харахад тэр зарчмууд нь байгаа боловч өнгийгөөд харвал доторх хэрэгжилт нь хангалтгүй, алдаатай зүйлс байна. Үндсэн хуульд “Сонгуулиар ард түмэн нь засгаа сонгож, их хурал нь ард түмнээ төлөөлдөг” гэж бий. Гэтэл сонгууль нь асар их мөнгөн дээр тогтож мөнгөөр сонгох магадлал нь хэмжигддэг болсон. Сонгуулийн дараа шударга бус болсон талаар гомдол ихээр гардаг. Иймд дараагийн жилүүдэд мэдээж Үндсэн хуулийг боловсронгуй болгох чиглэлд ажиллах хэрэгтэй. Баталсан  энэ сайхан Үндсэн хуулиа хэрэгжүүлэх тал дээр анхаарах болж байна. Үндсэн хуулийг хэрэгжүүлэхэд иргэнээс эхлээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүртлээ өдөр тутмын үйл ажиллагаандаа тусгах, хариуцлагатай байх хэрэгтэй. Ингэхээр Үндсэн хуулийн хэрэгжилт энэ хугацаанд тийм сайн байна гэж хэлж чадахгүй нь. Хамгийн гол зүйл бол хэрэгжилтэнд анхаарах юм. Ингээд бүх ард иргэддээ Үндсэн хуулийн баярын мэнд хүргэе”.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж